Монголын Кэндогийн холбооны дэргэдэх Чикара Кэндо клубын тамирчин М.Сарантуяа өнөөдөр Вьетнам Улсад 8-р сарын 19-20-ны өдрvvдэд зохион байгуулагдах Кэндогийн Олон Улсын тэмцээнд оролцохоор Вьетнам Улсыг зорилоо. Тэрээр эмэгтэй ганцаарчилсан төрөлд эх орноо төлөөлөн оролцох ба багийн төрөлд Сингапур Улсын багаас оролцоно. Тус тэмцээн нь Зvvн Ази бvсийн А зэрэглэлийх ба АСЕАН-ы орнууд болон Япон, БНСУ, БНХАУ, Монгол, Австрали Улсаас тамирчид оролцож байна. Энэ тэмцээнд Монгол Улсаас 2 тамирчин оролцоно.