ЧИКАРА КЭНДО КЛУБ

Танилцуулга

Т.ЧИНЗОРИГ

БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧ

Чикара Кэндо Клуб нь 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан.
Тус клуб нь 2017 онд Монголын Кэндогийн Холбооны шилдэг клубээр
тодорсон.

Тус клубын багшаар Олон Улсын 3-р дангийн зэрэгтэй Монгол Улсын аварга
Т.Чинзориг ажилдаг ба тэрээр 2010 оноос хойш дотоодын олон тэмцээнд
түрүүлж, Олон Улсын олон тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож, 2013,
2016 онуудад Монгол Улсын Аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн
Монголын Кэндогийн Холбооны шилдэг тамирчин юм. Түүнчлэн Т.Чинзориг
нь Монгол Улсын шигшээ багийн тамирчин ба 2015 онд Монгол Улсаа
төлөөлж Кэндогийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.
Тэрээр 2018 оны Кэндогийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний
шигшээ багийн шилдэг тамирчин ба мөн багийн ерөнхий дасгалжуулагчийн
үүргийг гүйцэтгэж байна.

Чикара Кэндо Клубийн тамирчдын
амжилтыг дурьдахад:

Эрэгтэй ганцаарчилсан төрөл

  • 2016 оны УАШТ тэмцээн ганцаарчилсан төрөл 1-р байр
  • 2017 оны УАШТ ганцаарчилсан төрөл 2-р байр
  • 2017 оны УАШТ тэмцээн ганцаарчилсан төрөл 3-р байр
  • 2017 – оны УАШТ багийн төрөл 2-р байр

Эмэгтэй ганцаарчилсан төрөл

  • 2016 оны УАШТ ганцаарчилсан төрөл 1-р байр
  • 2016 оны УАШТ эмэгтэй багийн төрөлд 2-р байр
  • 2016 оны Дэлхийн тулааны урлагийн их наадмын эмэгтэй багийн төрөлд 3-р байр
  • 2017 оны “Renshin Cup” Олон Улсын нээлттэй тэмцээн эмэгтэй ганцаарчилсан төрлийн мөнгөн медаль
  • 2017 оны Вьетнамын Олон Улсын нээлттэй тэмцээний “Дайчин тамирчин”
  • 2017 оны УАШТ эмэгтэй ганцаарчилсан төрөлд 1-р байр
  • 2017 оны УАШТ тэмцээн ганцаарчилсан төрөл 3-р байр
  • 2017 оны УАШТ эмэгтэй багийн төрөлд 1-р байр

Өсвөрийн ганцаарчилсан төрөл

  • 2016 оны УАШТ ганцаарчилсан төрөл 3-р байр
  • 2017 оны УАШТ ганцаарчилсан төрөл 1-р байр
  • 2017 оны УАШТ ганцаарчилсан төрөл 3-р байр

Хүүхдийн ганцаарчилсан төрөл

  • 2017 оны УАШТ ганцаарчилсан төрөл 1-р байр

Хаяг: Зайсан явах замд зайсангийн гүүрний баруун талд Кёокүшү-Бияа спорт цогцолборын 3 давхар

Хуваарь: Мягмар, Пүрэв гаригуудад 19:00-20:30 Бямба гариг 16:00-18:00

Төлбөр: сарын 120,000₮

Холбогдох утас: 88180700, 88113818